Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-10-14
Чи....

Ангилал: Шүлэг

Чи...
Чи хөлгүй хөх , тэнгис шиг хачин сэтгэл
Чимээгүй намуухан ч атлаа давалгааг хүсээд шуурна
Чи цэцэгт цэнхэр тал шиг сониучхан сэтгэл
Чимээтэй атлаа шувуудаа сэрээлгүй зэрэглээ шиг сүүмэлзэнэ
Чи...
Яагаад надаас янзага шиг цахилан зугтаж
Янагийн дарсыг амсалгүй орхиод холдоно вэ?
Яагаад надаас шувууд шиг зэллэж мөрлөөд
Ялдамхан инээмсэглэлийг үнсэлгүй орхиод холдоно вэ?

Чи...
Яагаад надаас сар шиг хол байтлаа
Яг л дэргэд минь байгаа юм шиг үнэр чинь үнэртэнэ вэ?
Яагаад надаас од шиг хол байтлаа
Яг л хажууд чинь байгаа юм шиг сэтгэл минь гэгэлзэнэ вэ?

Чи...
Цав цагаахан цасан ширхэг шиг
Цэв цэнхэр хүчит тэнгэр шиг
Нов ногоохон , нахиа шиг
Шив шинэхэн бороо шиг

Ганганах шувуудтай хамт
Шиврэх бороотой зэрэгцэн
Дэлбээлж соёолох цэцэгнээс өрсөж
Дэнж хотойлгох наадамнаас өмнө

Ирчихсэн байна гэж зүүдлээд инээдэндээ хахаж хүлээнэ
Итгэлд аргамжлагдсан хүлээлт эзнээ хүлээж өнжинө
Намар намрын навчис шиг хагдарч холдсон сэтгэл
Хавар хаврын цэцэгс шиг дэлбээлж нахиалсан жаргал...

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он
Зураг: Чи...

Comments

Бичлэг: 33 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн

Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх

:-)
 
xaax