Ангилал: Онч мэргэн үг
1. Хүмүүс ээ, ээжийгээ хайрлая, санах биш яваад очъё, хэлж ярих биш түргэн туслая, зүүдлэн санах биш тэврэн эрхлэе. Нэг л мэдэхэд тэд, нар шиг жаргаж сар шиг хол явчихдаг юм, тэдэнд юу ч хүрэхгүй, юуг дуулахгүй амгалангийн оронд морилдог бөгөөд гагцхүү та хожимдсон гэмшлийнхээ өр төлөөсийг мянган хүж багцлан шатааж, түмэн зул өргөсөн ч цайрахгүй , алтаар өргөл барьж мөнгөөр суврага бүтээсэн ч ,та өөрөө өөрийгөө хэзээ ч уучилдаггүйг .... та, ухаараарай.
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013