Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Нулимстай инээд

Ангилал: өгүүллэг

Б.Бүжинлхам "Нулимстай инээд" өгүүллэг

Энхрий хөөрхөн охиныхоо дэргэд ээжийн чинь сэтгэл мандаж байгаа нар шиг гэрэлтэй тэгээд бас жаргалтай . Өвөрт минь эрхэлж байгаа өхөөрдөм булбарай үр минь чи, ээждээ хайгаад олохгүй ховор эрдэнэ, хараад ханашгүй үзэсгэлэн гоо, үнэр чинь мянган сарнайн үнэрээс илүү , сэтгэл чинь сүү шиг цагаахан тэгээд тунгалаг. Чи минь байгаа болохоор гэр минь дулаахан дотно , үг минь зөөлөн энхрий , харц минь дөлгөөн ухаалаг, бие минь эрүүл, ээж нь урт насалдаг юм .
-Охин минь, чи одоо унт даа. Унтах цаг чинь болчихсон шүү дээ.
-Ээж ээ, надад үлгэр яриад өгөөч. Тэгэх үү?
-Тэгье, ээж нь ямар үлгэр ярьж өгөх вэ ? хөөрхөн охиндоо
-Ээж ээ, Бяцхан гүнжийн үлгэр яриад өгөөч? гээд жижигхэн цагаан гараараа үсийг нь илээд хайр, инээд гижигдэм сайхан нүдээр өмнөөс минь ширтэхэд эрт урьдын үлгэр үүд хаалгаа нээж хонгор охиныг сэтгэл хөдөлгөсөн , жаргалтай үгээрээ бүүвэйллээ.
Үлгэрийн амтанд орсон бяцхан гүнжийн сэтгэлд унтах нойр огтхон ч сонирхолгүй учраас тоглохоор шийдээд өндийтэл ээж нь унтсан байхыг хараад гүнж ээжийнхээ хацар, дух гарыг нь ч үнсэж үсээр нь тоглож зугаацав. Тэгснээ ээжийгээ зөөлхөн зөөлхөн илж бүүвэйллээ. -Бүүвэй, бүүвэй,бүүвэй ....
Унтаж байгаа дүр үзүүлэн хэвтэж байсан ээж үрийнхээ бүүвэйлэхийг сонсоод чимээгүйхэн уйллаа. Би энэ бүүвэйг сонсолгүй хичнээн удсан юм бэ? Ямар сайхан, намуун зөөлөн ,уянгалаг, тэгээд бас дотно сонсогдоно вэ? Ээжийн минь хайр хурайлж дуудсан бүүвэй чи зүрхэнд минь шингэчихсэн гэж үү? гэж бодохоор улам ч ээжийгээ гэх эмзэг сэтгэл өндөлзөж сайхан царайг нь дахиад харах шиг боллоо.
Яаж ч хичээсэн сэтгэл нь хэнд ч захирагдахгүй асгарна, сэмхэн гараараа нулимсаа нуун арчихад –Бүүвэй,бүүвэй, бүүвэй, Миний охин үгэнд ороорой , битгий хөдлөөд байгаарай . Бүүвэй, бүүвэй, бүүвэй гэж охин аргадаж ухааруулан эхийгээ бүүвэйлэхэд уйлж байсан ээж нь гэнэт хөхрөөд охиноо тэвэрч авлаа.
-Яасан бэ? Та унтахгүй яагаад инээгээд байгаа юм бэ?
-Тэгэлгүй яадагюм бэ. Хэзээ хүнийг бүүвэйлж байхдаа үгэнд ороорой, Битгий хөдлөөд бай? охин минь гэж хэн хэлдэг юм бэ?
-Ээж ээ, би хэлсэн та хөдлөөд байсан шүү дээ .
-Одоо чамайг гижигдэнэ дээ. Яагаад унтахгүй байна .
Ээж охин хоёрын инээд орчлон дэлхийг сэрээж байгаа шувуудын дуу шиг уянгалаг, аялгуутай тэгээд бас гэгээн . Инээдэнд нь нулимс, хайр, гэрэлтэж гангарна . Тэгээд бүүвэй дахиад уянгална . Тэр бүүвэй зүрхнээс зүрхэнд шингэж цоо шинэ хайр болон үргэлжилнэ .
Хайр хурайлсан бүүвэйн дууны эгшиг тасрахгүй.....

2013 он 08-12 .Бямбасүрэнгийн Бүжинлхам . “Нулимстай инээд “ өгүүллэг .


Comments


Бичлэг: 91 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax