Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Болзоо

Ангилал: Шүлэг

Болзоо"
Тэнгэрт эрхэлсэн оддын тоогоор дурлалын үг цээжинд ундарахад
Тийм ээ, би чамдаа хайртай гэж хэлмээр байвч сэтгэл ичингүйрнэ
Тогоотой цай шиг даргилсан амрагийн минь хайрын үгийг
Талын цэцэгс нотлох гэж дэлбээгээ хумилгүй зунжин гайхуулна
Нуурандаа эрхэлсэн шувуудын ганганаанд
инээд бөмбөрч энгэртээ уналгүй хатна
Нутгийн минь залуу хайраа илчилсэн анхны болзоо
зүрхэнд уяатай ч сэтгэл алдуурна
Нууцхан мөрөөдөл гэгээн хүсэлтэй ижилсэж
хүлэг морьд шиг яаран яаран чам руу тэмүүлнэ
Насны амраг чамайгаа сонгосон амрагийн болзоо
дурлалд бялуурсан ч хайранд нялхарна

Бямбасүрэнгийн. Бүжинлхам "Болзоо" 2009-11 сар


Comments


Бичлэг: 79 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax