Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Үр минь

Ангилал: Шүлэг

.Үр минь
Энгэрт минь зүүгдсэн жаргал
Элгэнд минь бүлээссэн хайр
Үгэнд минь эрхэлсэн алдрай
Үнсэлтэнд минь бялуурсан бүүвэй
Үр минь
Надаас уяатай эмзэгхэн сэтгэл
Нарнаас гэрэлтэй цагаахан туяа
Зүрхэнд минь анирласан гэгээн аялгуу
Зүүдэнд минь эгшиглэсэн хан хуур
Үр минь
Үнэрлэхэд сэтгэлд наран мандах мэт
Үнсэхэд зүрхэнд гал бадрах мэт
Харахад хажууд цэцэг дэлбээлэх мэт
Хайрлахад хатан ээж минь залуужих мэт
Үр минь
Чи миний хэмжээлшгүй баяр баясгалан
Чи миний тоолж баршгүй аз жаргал
Чи миний дуусаж дундаршгүй инээд хөөр
Чи миний унтарч мөхөшгүй гал голомт

Б.Бүжинлхам .2013 он


Comments


Бичлэг: 77 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax