Ангилал: Шүлэг
Болдогсон бол биБолдогсон бол би бороо болж
хатаж гандсан газрыг усаар ундаалж аварч тэтгэхсэн
Болдогсон бол би сар болж
мунхаг харанхуй атаархал дотор ухаан болж гэрэлтэхсэн
Болдогсон бол би цэцэг болж
хоосорч хагдарсан сэтгэл дотор итгэл болж ургахсан
Болдогсон бол би нар болж
ээрч бээрсэн нулимсыг инээд хөөр болгон хатаахсан
Болдогсон бол би салхи болж
унтарч мөхсөн сэтгэлийг гал болгон асааж бадраахсан
Болдогсон бол би мөс болж
хөлдүү цэвдэг санаатныг хайрч дааруулж жиндүүлэхсэн
Болдогсон бол би мөндөр болж
сувдаг хомхой шуналыг үндсээр нь хядаж баярлахсан
Болдогсон бол би бамбай болж
Гэгээн сайхныг зүрхээрээ хамгаалж худал хуурмагаас нуухсан
Болдогсон бол би хайр болж
хагацал гунигийн дурсамжийг намуун зөөлнөөр илж аргадахсан
Болдогсон бол би од болж
Олон ээжүүдийн энгэрт шагнал талархал болж гялалзахсан
2013он. Б.Бүжинлхам . Дархан -уул.