Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Яахав дээ

Ангилал: Шүлэг

.
Сэтгэлийн сүү минь ундарч байгаа цагт
мөнгө зоосоор дутсан ч яахав дээ
Сэвлэгтэй үр минь өвөрт эрхэлж байхад
сайхан бие минь гундсан ч яахав дээ
Ижий бурхан минь байгаа болохоор
эрхэлж тунирхахгүй амьдарсан ч яахав дээ
Итгэлийн гал минь мөхөж унтраагүй үед
ижилссэн хүлэг минь сүүлдсэн ч яахав дээ
Амраг хайр минь түшиж байхад
алдар гавьяа тойроод холдсон ч яахав дээ
Асгаран мэлмэрэх нулимс минь байгаа болохоор
аргадан гуйж мөргөсөн ч яахав дээ
Хүчит хөх тэнгэр минь мэлтийж байхад
хөхүүртэй айраг исэхгүй ч байсан яахав дээ
Хүнлэг чанар минь орхиогүй байхад
хөөрсөн атаархалд зодуулсан ч яахав дээ
2013 он Б.Бүжинлхам. "Яахав дээ" шүлэг. Дархан-уул.


Comments


Бичлэг: 67 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax