Ангилал: Эссэ
Сэтгэлийн цэцэрлэг"
Та зүрх сэтгэлийнхээ цэцэрлэгт атаархал, үзэн ядалт, шуналын үрийг хэзээ нэгэн цагт анзааралгүй , санамсаргүй тарьчихсан бол тэр бяцхан үр яаж ч нууж хичээгээд далдлаад байх тусам ургаж цэцэглээд аварга том болно.Томрох тусам танд захирагдахгүй, таны гэгээн сайхан , итгэл найдварын бяцхан дэлбээг ,нандигнаж хайрладаг хайрын төгөлийг юу ч үгүй, хайр найргүй устгана.
Ариун тунгалаг , ухаарал уянгын ногоохон соёог арчилж, хичээж ургуулвал таны цэцэрлэгт аз жаргал айлчилж инээд хөөрөндөө сэтгэл чинь нар шиг гийж , сар шиг туяарах болно. Ургах тусам та бусдад сайхныг бэлэглэж өөрөөрөө бахархах гайхамшгийн амтыг амтлах болно.
2013 он Б.Бүжинлхам Дархан-Уул



