Ангилал: Эссэ
Найздаа"
Амьдрал сайхан шүү гэдэгт итгэж амьдар .Аз жаргал нь нисэн одовч итгэл бишрэлээ араас нь дагуулаад бүү хийсгэээрэй . Хонгор найз минь чи хатуухан дарсны амтыг ч хорвоогийн гашууныг ч , зүрхээрээ биш сэтгэлээрээ амс. Зүрхэнд чинь чиний зөөлөн, энхрий хайр, уянгалаг, намуун бүүвэй чинь байгаа болохоор үүрд хайрлаж бусдаас хамгаал. Сэтгэл чинь чамайг хамгаалах бамбай гэдэгт санал нийл . Алдаж онодог, авч өгдөг амьдрал байгаа болохоор сэтгэлийн савандаа алдаа оноо, уучлал ухаарал, жаргал зовлонгоо л агуул. Тэртээ тэргүй цаг хугацаа хэзээ цэвэрлэж хэзээ нандигнах, хэзээ дурсаад хэзээ харамсахыг чамд заагаад өгнө.
.Б.Бүжинлхам 2013 он.



