Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Чи чг одоо юу бодож байна

Ангилал: Шүлэг

Чи яг одоо юу бодож байна

Чи яг одоо, юуг бодож байна . хонгор минь
Чимээгүй намуухнаар бодол дотор чинь бүжиглэж
Чинийхээ уруулыг үнсээд би буцъя даа
Чихэнд чинь дурлалын үгээ шивнэчихээд
Цээжинд чинь хайрын инээдээ шидчихээд
Чимээгүй намуухнаар бодол дотор чинь согтчихоод
Чинийхээ үсийг үнэрлэчихээд би сэмхэн буцъя даа
Чи одоо яг юуг мөрөөдөж байна. хайрт минь
Тэнгэр шиг цэлийх мөрөөдөл дотор чинь шүхэрлэж
Таныхаа хүзүүг үнсээд би буцъя даа
Тэвэрт чинь багатаж хайрын аялгуунд жаргачихаад
Тэргэл сарны үлгэрийг зүүдэнд чинь үлдээгээд
Тэнгэр шиг цэлийх мөрөөдөл дотор чинь гэрэлтчихээд
Таныхаа гарыг атгачихаад би сэмхэн буцъя даа
Чи яг одоо юуг хүсч байна хань минь
Эгшиг шиг уянгалах амьдрал дотор чинь амраглаж
Эмнэг зүрхийг чинь үнсээд би буцъя даа
Эргэх орчлонгийн учрал ерөөлийг аргамжчихаад
Эршүүд занд чинь инээмсэглэл итгэлийг бэлэглэчихээд
Элгэнд чинь хоргодсоор эргээд би сэмхэн ирье дээ

Б.Бүжинлхам 2013-08-24 . Дархан-уул


Comments


Бичлэг: 74 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax