Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Асууя би асууя

Ангилал: Шүлэг

Асууя би асууя

Зовлонгоос аз жаргалын амтыг асуугаарай
гашуун байна гэж түгдрэлгүй хариулна
Аз жаргалаас зовлонгийн амтыг асуувал
сайхан байсан гэж инээмсэглэн хариулна
Нөхөрлөлөөс ганцаардлыг хайгаад хэрэггүй
Нөмрөөс жаврыг эрээд олохгүй
Учир нь чамд хоёрхон боломжийг олгоно
Ухаалаг байвал өөрөө чи хайр болно
Ухарч хувирвал өөрөө чи хагацал болно
Чамд хоёрхон зам бий
Аваад байхад хоосорч ядуурна
Өгөөд байхад дээшилж баяжина
Чамд хоёрхон туйл бий
Өнгөрсөн бүхэндээ харуусч амьдрах
Ирээдүйд тэмүүлж өөдрөх амьдрах
Чамд хоёрхон гарц бий
Сэтгэлээ чагнан хүн шиг байх
Хүслээ даган хүнээс илүү байх
Эхлэлээс төгсгөлийн хязгаарыг асуугаарай
эндүүрч андууралгүй хэцүү байна гэж тэр хариулна
Төгсгөлөөс эхлэлийн цэгийг асуугаарай
Амархан байсан гэж шууд л товчхон хариулна
Аз жаргалаас өөрийгөө хайгаад хэрэггүй
Андуурч харуусал руу зүглэх ч хэрэггүй
зүгээр л зүрхнээсээ өөрийгөө асуу
зүүдэнд үнэгчлэх бүүвэйнээс асуу
Амсаад орхих жаргалаас асуу
Асуугаад хариулахгүй заяанаас асуу
Нээгээд уншаагүй номноос асуу
Нуугаад хэлээгүй учралаас асуу
Хайгаад олоогүй амжилтаас асуу
Харуулдаад ирээгүй залуугаас асуу
Асууя би асууя...
2013-08-15 Б.Бүжинлхам Дархан -Уул.


Comments


Бичлэг: 70 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax