Ангилал: Шүлэг
Харанхуй тэнгэрт чи оч болж гялалзахад
Хажууд чинь би сар болж үүрд мөнхөрнө
бүү гунь энхрий минь
Цэнгэг усанд чи загас болж эрхэлэхэд
Цээлэнд чинь би замаг болж тэтгэнэ
бүү харамс аз жаргал минь
Цэнхэр талд чи цэцэг болж найгахад
Цээжин дороос чинь би дэлбээ болж нахиална
бүү хагдар хайр минь
Хязгааргүй тэнгэрт чи жигүүртэн болж дүүлэхэд
Хүсэлд чинь би дэм болж жигүүрт чинь өдөлнө
Бүү цуц мөрөөдөл минь
Айзам эгшиг дуунд чи шуранхай болж уусахад
Аялахад мэлмэрдэг хуур болж чамайг би аргадна
Бүү шантар бүүвэй минь
Халуун зүрхэндээ чи хун болж дэрвэлзэхэд
Харахад уужирдаг нуур болж чамайг би хүлээнэ
Бүр мөрөөдөл шиг гэгээр
Хүүхнүүдийн нүд унагасан залуу болж чи өсөхөд
Хайранд чинь эрхэлсэн бүсгүй болж би аргадна
Бүр сар шиг туяар
Мөнх ногоон мод болж тэнгэр лүү чи ургахад
Мөнгөн малгай духдуулсан уул болж би халхална
Бүр од шиг гялалз
Сарнай шиг сайхан бүсгүй болж чи төрөхөд
Сайхан залуу болж дурлалаас өрсөж би хайрлана
Бүр нар шиг гэрэлт
Тэнгэрлэг заяанд тэтгэгдсэн гал болж чи бадарахад
Тэргүүндээ мөнгөн сортой хатан болж би дээдэлнэ
Бүр дөл шиг улалз
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он Дархан -Уул ,
Унаган багын найз Баатарын Саранчимэг чамд зориулав