Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-26
Бүсгүй та инээ

Ангилал: Шүлэг



Бодолдоо хураасан зовлонгоо бүсгүй та инээдээрээ үргээ
Бүгэж байсан гашуун дурсамжийг бүлээн дулаан нулимсаар түр
Сэтгэлээ чилээх гунигаа бүсгүй та инээдээрээ цочоо
Сэвтээж байсан бараан толбыг сэвгүй цайлган итгэлээр соль

Бүсгүй та инээдээр цалгиж бүхнийг умартаж сайхан инээ
Бүсгүй та инээдээр гэрэлтэж бүхнийг атаархтал сайхан мишээ
Инээж байгаа хүнд энэ дэлхий жаргалтай сайхан харагддаг юм
Инээж байгаа хүнд итгэл найдвар ойрхон гэгээн санагддаг юм

Гэрэлтэж баяссан бүсгүйн царайд бүдэрсэн гуниг хэрэггүй
Гэгээрч ухаарсан гэргийн хайранд гиюүрсэн уйтгар хэрэггүй
Инээж жаргасан хүүхдийн нүдэнд ч эндүүрсэн айдас ч хэрэггүй
Итгэж ханьссан хосын амьдралд хэсэгхэн зовлон ч хэрэггүй

2013 оны 7 дугаар сар 28 Бямбасүрэнгийн Бүжинлхам


Comments


Бичлэг: 60 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax