Ангилал: Шүлэг
Хайр хайрын сарнай шиг сайхан чамайг
Ханийн тэнгэртээ эрхлүүлж бүтэн жаргая
Хаан зүрхэнд дэлбээлсэн цэцгэн хайраа
Халуун энгэртээ эрхлүүлж хоёулаа жаргаая
Мөр мөрөө түшсэн гэгээн хайр
Мөнхөд сэтгэлд уяатай ариун хайр
Харц харцаараа учирсан амин хайр
Хонгор сэтгэлд бадамласан цэцгэн хайр
Хавар хаврын яргуй шиг хэнзхэн чамайг
Хайрын тэнгэртээ эрхлүүлж бүтэн жаргая
Хатан зүрхэнд дэлбээлсэн цэцгэн хайраа
Хонгор сэтгэлдээ эрхлүүлж хоёулаа жаргаая
Мөр мөрөө түшсэн гэгээн хайр
Мөнхөд сэтгэлд уяатай ариун хайр
Харц харцаараа учирсан амин хайр
Хонгор сэтгэлд бадамласан цэцгэн хайр
Намар намрын навчис шиг томоогүй чамайг
Найргийн тэнгэртээ эрхлүүлж бүтэн жаргая
Нандин зүрхэнд дэлбээлсэн цэцгэн хайраа
Намуун үгэндээ бүүвэйлж хоёулаа жаргаая
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2012 он
,