Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-26
Уйл даа , уйл, та уйл

Ангилал: Шүлэг

Эцгийн захисан сургаал оройд орж
Эх орны уулс тэртээд өндөлзөх цагт
Эрдэнийн соёмбо тэнгэрт мандан гарах агшинд
Энгэрт минь гялалзсан оддын тоогоор нулимс минь чи
Эгшин зуурын баяр болж нүднээс минь урсаач дээ

Эхийн өргөсөн цацал сэтгэлд ундарч
Эр биений минь сүлд эгнэгт орших цагт
Энгүй их амжилтын оргилд алхан гарах эгшинд
Энэ биенээс минь асгарсан хөлс бүхэн чи
Эгшин зуурын баяр болж нүднээс минь урсаач

Хүлээсэн итгэл энгэрт минь дүүрч
Хүссэн нүдэнд минь баяр гийх цагт
Хосоор амьдрахын жаргалыг мэдрэх эгшинд
Хайрлан суух ханийн минь насны тоогоор нулимс чи
Эгшин зуурын жаргал болж нүднээс минь урсаач

Өргөө гэрийн баганыг тулж
Өөдлөх амьдралын өрхийг татах цагт
Өсгөсөн хүүгийнхээ алдрыг сонсох зуур
Өвөрт минь эрхэлсэн үрийн минь тоогоор нулимс чи
Эгшин зуурын жаргал болж нүднээс минь урсаач

Уйл даа ,уйл, та уйл

Эцгийн заяасан нэрэндээ эзэн нь болсондоо та уйл
Элэг бүтэн явж ээжийгээ баярлуулсандаа та уйл
Эгэл биенийхээ заяаг тэгшилж та уйл
Эцгийн тулганы галыг бадрааж та уйл

Хатуу орчлонгийн тавиланг зөөлөн болгож та уйл
Хамаг бүгдийн сэтгэлийн элгийг нь дэвтээж та уйл
Хүний орчлогийн заяаг бүтэн болгож та уйл
Хүн шиг сайхан явсандаа бахархаж та уйл

Уйл даа уйл, та уйл

2007 -03-03 Б.Бүжинлхам


Comments


Бичлэг: 55 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax