Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-26
Явчихлаа гэж үү?

Ангилал: өгүүллэг

Эмээ маань бурхны оронд морилох дөхсөн байлаа.
Буурал хорвоогийн ургах шингэх нарыг өчнөөн жил угтан үдэж, эргэх орчлонгийн хүрдэнд захирагдан насыг элээхдээ өөрөөсөө ахадсан гэмээр зовлон бэрхшээлд нуруугаа холгуулж, амьдарсан ч сэтгэлдээ хань, үр хүүхдүүдийнхээ төлөө мянгантаа залбирч сүсэглэсээр ирсэн бөгөөд амьдралын чихэр бурам шиг сайхныг, давс чинжүү шиг гашууныг ав адилхан хүртэж амталсан ч алинд нь ч өвдөг сөхөрч уналгүйгээр, бөхийж гундаж алхалгүйгээр өдий хүрсэн бөгөөд идэр залуугийн эрч хүч нэгэнтээ харьж нас нь дээр гарчээ.
Өөрийн гэх бүх зүйл хүнийх юм шиг хөндий уйтай мэт санагдаж , өвгөд эмгэдийн явсан зүгийг харуулдаж хэзээ мөдгүй ирэх мэдээг горьдон чимээгүй хүлээх шиг. Сэтгэлийн чагтага нэгэнт алдуурсан болохоор харуусал харамслаа дотруу нуун гаднаа амгалан дүрийг үзүүлэх нь бусдад илт мэдэгдэх ажээ. .
Нэгэн өглөө бяцхан хүү минь -Эмээ дээрээ очъё гэж биднийг гэнэт яаруулан сандаргав. Муу юм болчихсон болов уу? гэсэн айдастай аахилж сандарсаар иртэл эмээ маань урьдын адилаар тайван ,дөлгөөхөн хэвтэж угтахад санаа хэсэг амарч амьдралын эрээн бараан, хов живэнд сатаарч мартав.
Нар тоонон дунд үдэлж, тогоотой сүүн дээр загссан намрын өрөм шиг шаргалтаж жин үд өнгөрлөө. Арын ажилдаа түүртэж яарсан би хүүгээ дагуулан харих гэтэл тоглоомондоо эрхэлсэн тэр минь -Жаахан хүлээгээч та, би баймаар байна гэж аргадсан мэт хүлээлгээд л байлаа.
Юунд ч давардаггүй зантай , хэлсэн үгээр минь байдаг ч явах шинжгүй тоглож суусаар дахиад хоёр цагийг барлаа . Арга ядсандаа авч явах санаатай гадуур хувцсаа өмсөн - Хурдлаач ээ, хурдан хувцсаа өмсөөч, явъя л даа, явъя гээд нэлээд чангахан хоёр гурав хэлэхэд сонссон ч сонсоогүй дүр үзүүлсэн мэт, явах шинжгүй тоглосоор л байлаа.
–Яагаад?, үгэнд орохгүй байгаа юм бэ? Явъя аа , Явъя . Бушуул гэж зандран гараас нь шүүрч аван хувцсыг нь дуртай дургүй өмсгөн хаалгаар яг гарах гэтэл авга ахын эхнэр -Дүү нар минь наашаа хурдан ороод ир , эмээ нь дөнгөж сая амьсгал хураачихлаа гэж палхийтэл хэлчихлээ.
Хэзээ мөдгүй ирэх үйлийн үрийг мэдэж байсан боловч , санамсаргүй үгтэй минь давхцаж эмээг минь аваад явчихсанд яаж ч чадахгүй балмагдаад , үг хэл , гар хөл минь тушчихсан аятай хөдөлж чадахгүй хөшлөө.
Эс мэдэх хэн нэгэн тэр л үгийг өөр нэг хэн нэгэнд хэлүүлэхээр зэхээд хүлээгээд байсан мэт, эгзэгтэй тэр үеийг л андаад анаад байсан мэт надад санагдана.
Эмээ маань диваажингийн орон руу явчихлаа гэж үү? Нээрэн, Явъя л даа , явья гэсэн эс мэдэх хэн нэгний үгэнд орон өвгөд хөгшдийн явсан зүг рүү хайр энэрэлээ бидэндээ үлдээгээд, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн , их үйлсийг буян заяандаа даатган залбирчихаад энх амгалангийн орон руу явчихсан юм, морилчихсон юм .

Б.Бүжинлхам 2013 он


Comments

2013-09-26 -

Бичсэн: Монгол хэл

Сэтгэлд минь зөндөөн удаан айлчилсан эмэг эхийнхээ ариун сэтгэл зүрхэнд сөгдөн мөргөмүй би.

. Шууд холбоос



Бичлэг: 56 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax