Ангилал: Шүлэг
Чиний төлөө
Чамаас алдар нэр урваж атаархл ын сүүдэр харцанд чинь унаж ч магадгүй
Чамайг хайр сэмхэн тоглож ,харуусал нууцхан шоглоод, орхичихож ч магадгүй
Чамаас үнэн зугтаад хуурамчхан бодол зүрхэнд үерлээд гомдоож ч байж болно
Чамайг гуниг уйлуулж гутарсан зовлон хайрыг чинь бөхөөж ч байж болно
Чинийтөлөө гэж бодол ээдсэн орчлонгийн хатуу тавилан зөөлрөхгүй
Чиний төлөө гэж бороо шаагисан будант орчлон дулаан нараар ээхгүй
Чинийтөлөө гэж нар шарсан халуун өдрүүдэд үүлэн сүүдэр дайрахгүй
Чиний төлөө гэж нас элээсэн буурал эжий дахиад нэг амьдарахгүй
Чиний төлөө л гэж цаг хугацаа хэмнэлээ алдаж цагийн зүү зогсохгүй
Чиний төлөө л гэж цадиг хууч түүхээ өөрчилж цагийн аясыг дагахгүй
Чинийтөлөө л гэж алдар нэр өөрөө ирж аврал сунгах ачтан ирэхгүй
Чиний төлөөл гэж амар тайван явуулах гэж аав чинь дахин төрөхгүй
Чинийтөлөө л гэж
Миний төлөө энэ орчлон төрөөгүй юм шиг бодол ээдүүлж намайг уйлуулна
Миний төлөө энэ хорвоо заяагаагүй юм шиг зовлонд нухлуулж хүн болгоно
Заяагаагүй мөртлөө ухааруулж, уйлуулж бас харамсуулж намайг өтлүүлнэ
Зүсээ буруулсан зөрүүд гэж бодолгүй зөрүүлж тавьсан нэг л замыг сонгоно
Чиний төлөө л гэж бэтгэртлээ санаж намхан болсон нутгийн уулс чулуугаа тоолдог
Чинийтөлөө л гэж бодлоо цэгцэлж буурал болсон хань цайгаа халаадаг
Чинийтөлөө л гэж өлгийдээ үнэгчлэх үрийн заяанд хайр тэгширдэг
Чинйи төлөө л гэж бодол хэлхэж орчлонг аргамжсан ээжийн цацалд ерөөл оршдог
Чиний төлөө л гэж ангир шар уураг эхийн хөхөнд ивлэдэг
Чиний төлөө л гэж ашид мэргэн өвгөдийн голомтонд ургын гал бадардаг
Чиний төлөөл гэж амьдрал хэмнэлээ алдахгүй жаргал зовлонг ээлжлүүлдэг
Чинийл төлөөл гэж аргадан мэлмэрэх бүүвэйн дуу эгшгээ тасалдаггүй
Чиний төлөөл гэж....