Ангилал: Онч мэргэн үг
1. Сайхан сэтгэлтэй ,ухаантай эрхэм, хүнлэг хүмүүст мөнгө захирагддаг бөгөөд тэд ууж идэх, өмсөж зүүх, нэр алдрыг хэзээ ч гол болгодоггүй. Бусдыг энэрэн хайрлаж өрөвдөн уучилж ачилж туслахын тулд мөнгийг зарцуулдаг учраас тэр. Ариун цагаан буяны үр шимийг хэзээч голдоггүй, улам хайрлан хүндэлж гамнадаг учир тэдний мөнгө өнгөлөг цагаан, гэрэл гэгээтэй, өгсөн хүндээ ээлтэй,өсөж үрждэг арвай буудай гэлтэй.
2. Та нар намайг яаж ч муулж гутааж доромжилсон ч сарнай цэцэг шиг хурдан гундаж хагдрахгүй ээ. Харин таслаад зулгаагаад хаясан ч эргээд бүр хүчтэй ургаж цэцэглэх зэрлэг шиг ургана аа би .
3. Ном уншдаг хүнд ертөнц ямар агуу , энэрэнгүй, хүнлэг өгөөмөр болохыг ухаардаг бөгөөд тэр ухаарлынхаа ачаар амьдралын гэрэл гэгээтэй бүхнийг олж хайхыг хичээдэг
4. Хүмүүс ээ, ээжийгээ хайрлая, санах биш яваад очъё, хэлж ярих биш түргэн туслая, зүүдлэн санах биш тэврэн эрхлэе. Нэг л мэдэхэд тэд, нар шиг жаргаж сар шиг хол явчихдаг юм, тэдэнд юу ч хүрэхгүй, юуг дуулахгүй амгалангийн оронд морилдог бөгөөд гагцхүү та хожимдсон гэмшлийнхээ өр төлөөсийг мянган хүж багцлан шатааж, түмэн зул өргөсөн ч цайрахгүй , алтаар өргөл барьж мөнгөөр суврага бүтээсэн ч ,та өөрөө өөрийгөө хэзээ ч уучилдаггүйг .... та, ухаараарай.
Б.Бүжинлхам 2013 он