Ангилал: Шүлэг
Зөөлөн зөөлөн бүүвэйлэх
Замбуулин хорвоогийн уянга
Зүрхэн дундуур урсах
Зүүдний уяхан эгшиг
Сэтгэл дотор уужирч
Санаанд хоногшсон аялгуу
Бодол дунд аргамжиж
Бүтэн болсон хайр
Аяар аяар аргадах
Ачит ээжийн бүүвэй
Амьдрал дундуур урсах
Алдрай насны дурсамж
Сэтгэл дотор хөвөрч
Санаанд ивэлсэн аялгуу
Бодол дунд аргамжиж
Бүтэн болсон хайр
Илбэн илбэн аргадах
Эрхэм бүсгүйн бүүвэй
Ижил дундуур урсах
Ижий орчлонгийн дуулал
2006 он Б.Бүжинлхам