Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-28
Ухаант тогосын үлгэр

Ангилал: өгүүллэг


Эрт цагт  бүхнийг бүтээгч  хаан   анх удаа хамгийн  сайхан өдтэй  ,үзэсгэлэнт сүүлийг урлан бүтээгээд  цэргийн гарамгай  жанжин , шударга үнэнч  ,тогсонд  өгөхөд  –Агуу  хүчит хаан тандаа  мэхийн ёсолъё.  Уул нурж дов болсон ч,  далай ширгэж  шалбааг болсон ч ,  хаан танд хүчин зүтгэж   өчүүхэн    амиараа хамгаалах болно.  Өргөсөн тангарагаасаа буцвал энэ биенд минь  ертөнцийг  гэрэл гэгээг харах нүд ,  дуулж   сонсох чих  хэрэггүй , бөгөөд  элсэн цөлд    ганцаардаж  үхэх шийтгэлийг  надад оноож өгөөрэй гэж хэлэхэд хаан  ихэд баясаж  -Ухаалаг жанжин чи  хажууд минь байж тулах тулгуур, харах мэлмий  , сонсох сонор минь  болж үүрд яваарай -  Шударга үнэнч  чиний эхнэр чам шиг  ухаантай байх   гэж хэлээд .     дахиад   нэгийг бэлэглэжээ.

Хааны  бэлгийг хүлээн авсан эм тогос  –Ямар сайхан сүүл бэ?  Энэ сүүлтэйгээ ойн цэнгүүнд очиход амьтан бүхний нүд  нь гялбаж  , бидэнд  атаархана даа . Атаархсан амьтдын шээс нь гоожиж  шанална даа гэж  баясан хэлжээ. Үнэхээр тогосны сүүлийг харсан  бүхий л амьтад   ажил төрлөө мартан түүний араас , даган хошуурах болжээ.   Амьтан бүхэн  эзэн хаанаас  гоёмсог сүүл гуйх гэж  өглөөний мандах нарнаас үдшийн саран хүртэл дугаарлан зогсдог боллоо.

Тогосны ид шидтэй , гоёмсог   сүүлний тухай сонссон чөтгөрүүд сэм хуйвалдаж  түүнийг  нь мэхэлж авахаар урхи бэлдлээ. Чөтгөрүүд  амьтдыг  элдвээр  зовоон  дээрэлхэж,    байсан учраас эзэн хаан  ухаант жанжингаар удирдуулсан их цэргээ аван тэдэнтэй тулалдахаар мордлоо.  Тогосыг тулалдах  хооронд  чөтгөрүүд хааныг барьж аван зугтаахыг хараад     араас  нь гүйцэн ирж  үдшийн бүрий болтол тулалдсан ч  хэн хэн нь бууж өгсөнгүй.   

 Цэргийн эрдэмд төгс боловсорсон тэрээр чөтгөрүүдийг  дийлэх үед нэгэн хашир   чөтгөр хааны   хүзүүнд хутга тулган –Чи бушуухан бууж өг.  Тэгэхгүй бол хааныг чинь алах болно . гэж сүрдүүлэхэд –Хааныг минь  орхи , өөдгүй амьтад.   Оронд нь  миний амийг ав гэж гуйхад  өнөөх чөтгөр  илт баярлан -Чиний  өөдгүй амиар бид яах юм бэ? Оронд нь  ид шидэт сүүлийг  чинь авмаар байна гэсэн болзол тавьлаа.

- Хүлээ , тогос минь энэ бол цорын ганц чамд зориулсан сүүл , дахиж хэзээ ч ийм  боломж  чамд олдохгүй . Энэ бол урхи шүү ? гэхэд –,   Ид шидэт сүүлтэй, сүүлгүй байх нь гол бус гагцхүү хэлсэн үгэндээ хүрэх нь  чухал  гээд   тэдэнд хүссэн зүйлийг нь өгчээ .

  Хүчээр хулгайлж  авсан бүхэн чинь   хэзээ ч үүрд оршиж чадахгүй бөгөөд  хийсэн үйлийнхээ лайг хэдэн үеэрээ эдэлж амьдрах шийтгэлийг та нар өөрсдөө  сонголоо гэж,чөтгөрт хандан хаан   хэлжээ.  Гэсэн ч  ид шидээр үзээрийн муухай  чөтгөрүүд  сайхан  дүр төрхтэй болж  хувирсаар тэднээс холдон одлоо.

Тогос ,  эзэн хаанаа авран эргэж ирэхэд баярлан талархсан ард олон  магтаалын сайхан үгээр  угтлаа .  Гоёмсог сүүлээ гээгээд ирсэнд нь  ганцхан амьтан маш ихээр уурласан нь түүний үзэсгэлэнт эхнэр нь байлаа. Доожоогүй , сүргүй гэж үргэлж голон гоочилдог  болсон ч эхнэрийнхээ  өчүүхэн, дорой сэтгэлийг өршөөж  тэссээр  л байлаа. Эр нөхрөө халамжилахгүй зугаа цэнгэл хөөж, ойн амьтантай сэлгүүцэж явдаг эхнэрийн  тухай удалгүй хааны  сонорт хүрч тэднийг дуудуулжээ.

Ихэмсэг давилуун зантай эм тогос эзэн хааныг үл хүндэтгэсэн аястай бардам зогсоход – Үзэсгэлэн гоо , давилуун ихэмсэг зан хоёр хэзээ ч нэг дор таарахгүй учир чамд өгсөн сүүлээ би эргүүлж авлаа  гээд   мулт татан авахад учиргүй сандарч айсан эм тогос сүүлнийхээ  үзүүрээс шүүрч аваад зугтаачихжээ.

 -Энэ бол баатарлаг, тэвчээртэй даруу төлөв  байсны чинь  шагнал гэж бодоод үүнийг аваач.   Үзэсгэлэн гоо, ухаан билэг хоёр хэзээд нэг биенд багтаж нөхөрлөх  учиртай гэж хэлээд  түүнд өгчээ . -Хаана ч явсан,  ямар ч үед би танд  үргэлж туслах болно.   Хэдий чөтгөрүүд  ид шидийн  хүчээр дүр төрхөө өөрчилсөн ч  энэ  сүүлэнд   байгаа өд бүхэн тэдний хор хөнөөлийг зайлуулах ид шидтэй болог гэж талархан хэлээд    мэхийн ёслоод явжээ 

Сайхан бүхэнд эрдэм мэдлэг , шударга  зан  чанар хамт оршиж байдгийн үлгэр энэ буюу.

 

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013он Дархан-Уул

Таалан уншсан эрхэм таньд баярлалаа. Танд амжилт аз жаргал бэлэглэе.



Comments


Бичлэг: 41 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax