Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-29
Бардам цэцэг

Ангилал: сургамжит эхүүд


     Зөөлөн салхинд дуулан гунхсан үзэсгэлэнт цэцгэнд шунан дурласан хэдгэнэ түүнд атаархан -Чи үнэхээр үзэсгэслэн гоо атал юунд эзгүй хөндийд хогийн муу шарилжны дунд амьдарна вэ? Чиний байх газар бол өнгө өнгийн цэцэгс алагласан дээдсийн хүрээлэн билээ гэж   хэлжээ.

Хэдгэнийн хэлсэн үгэнд учиргүй итгэсэн  гэнэн цэцэгхэн тэр мөрөөдлийн газарт очиж өөрийнхөө нар гялбаж атаархмаар, сар ичиж гундмаар   гоо үзэсгэлэнгээ бусдад харуулж амьдрах юмсан  гэж шийдээд өссөн төрсөн нутгаа, энхрий хайртай гэр бүлийнхээ учирлан хэлсэн ятгалгыг үл тоон ганцаараа   явжээ.

Явах тусам сулдан ядарч , өлсөж  цангаж туйлдаж эхэллээ. Бусад цэцэгнээс аврал гуйж тусламж авахыг хичээсэн ч  нэгэнт  оройтжээ. Хайрлаж гайхуулж байсан гоо үзэсгэлэн нь хэд ч хонолгүй    салан одож , үрчгэр сулбагар дорой нэгэн болсноо гэнэт мэдээд , хичнээн бахирч уйлсан ч түүний хожимдсон гэмшлийн дуу хоолойг хэн ч сонссонгүй .

2013 он Бямбасүрэнгийн Бүжинлхам 

Танд баярлалаа. Аз амжилт ивээг



Comments


Бичлэг: 40 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax