Ангилал: сургамжит эхүүд
Хэрээ алс холын төвд оронд бага наснаасаа эхлэн шамдан суралцсаар “Агуу их бандида” цолыг хүртээд нутагтаа ирлээ . Маргааш болох ” Ном хаялцах “-д бэлтгэн цурам хийлгүй мандах нартай золгожээ .
Хэрээний өөртөө итгэлтэй, урнаар ярьж шүлэглэн, өгүүлэхийг сонсож суусан муур -Энэ муу чинь айхтвар золиг байна шүү. Удахгүй миний байр суурийг эзлэн авч ,магадгүй гэсэн хорон санаа ургуулж зэрэгцэн суугаа зурам, хэрмэнд хандан – Бид хэрээний юу сурсныг мэдэхгүй . Та нарыг юу ч мэдэхгүй хоосон толгойнууд гэж дэмий бурсныг би дуулаад сайн санаалж хэлж байна гэхэд хэрэм- Хэрээ чи юугаа донгосоод байгаа юм бэ? Явж үз гэж орилоход хажуунаас нь зурам - Хар хэрээ чи, муу юм зөгнөж , наашаа ирээ биз дээ гэж хашгирлаа.
Чив чимээгүй суусан бүхий л амьтан эхэндээ гайхсанаа ухаант багш нар ингэж хэлээд байгаа юм чинь тэдний зөв байх ёстой гэж бодон –Нээрэн, тийм шүү . Явж үз, зайл гэж энд тэндээс орилцгоов.
– Ямар дүр төрхтэй байх нь тийм гол гэж үү?. Миний сурсан, мэдсэн бүхнийг минь дуустал сонсож, үзээгүй байж ингэх ч гэж дээ? гэж бодохоос хэрээний гол нь харлаж эхэллээ.
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он
Дархан-Уул



