Ангилал: өгүүллэг
Өчнөөн жилийн өмнө надаас намрын навчис шиг тасарч холдсон , тэр л дурсамж амгалан тэнгэрт орших мөнгөн сарыг хормойдсон оддыг сэм сэмхэн зүүдэнд минь илгээсээр дуудаж сэрээлээ.
Итгэл шиг гялалзах одод тэнгэрээс мөрөөдөл хэлхсэн бүүвэйн дуутай хайр эгшиглэнэ . Он цагийн хэлхээнд нуугдаж тоглосон бяцхан, гэгээн бодлууд хүүхэд шиг инээж зүрхэнд цэцэг шиг дэлбээлнэ.
Аргадан ухааруулах гэж үдэш бүр ярьдаг аавын үлгэрүүд сэтгэлд хоргодон эрхлэх аялгуутай ээнэгшиж хүлэг морь шиг үүрсэж янцгаана . Унаган нутаг зүрхэнд минь тодорч, учрал ерөөлийг бэлгэдэх хадаг шигээ намирна.
Зовлон гунигийн сүүдрийг биднээс холдуулах гэж намрын навчис шиг хагдарч буцсан тэр л дурсамж жиндүү хүйтэн өвлийн тэнгэрт ч жаргал тосч мэндэлсэн хэнзхэн яргуй шиг нялхарна.
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он