Ангилал: өгүүллэг
Инээдэндээ бялуурсан хүүхэд нас минь санаанд уяатай бодол шиг дуншиж өнжинө. Мөрөөдлөөр жигүүрлэсэн сэтгэл минь цэлмэг тэнгэрт мандсан нар шиг гэрэлтэй, өвсний толгойд шүүдэрлэн буух сондор шиг тунгалаг санагдана.
Гэнэн томоогүй , бодолдоо хөгжиж баяссан би хязгааргүй хөх огторгуйд шувууд шиг жаргалтай дүүлэн нисч , дэлгэсэн тэрлэг шиг номин талдаа унага шиг дураараа чавхдана . Зүрхэнд дэлбээлсэн баяр баясгалангийн нулимс энгэртээ уналгүй инээмсэглэж хатна.
Аз жаргал хурайлан дуудсан хонгор нас минь хонхон дуутайгаа сэтгэлд цангинахад ариун хайрын шивнээ шувууд шиг анирлаж намайг умбуулна.
Хүүхэд багачуудын инээд хөөрөнд автсан ижилгүй ертөнц тогоотой цай шиг дэвэрч хононо.
Бямбасүрэнгийн Бүжинлхам .2013 он. "Хүүхэд нас минь"